АРВАН АЙМГИЙН ТӨВД ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ АЖИЛ АЛБАЖЛАА

0
2

Эхний ээлжинд Эрчим хүчний яам гүйцэтгэгч талтай Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг 7 аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхлүүлэхээр гэрээг үзэглэлээ.

Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станцын барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.