Албан тушаатнуудын авлигын хэрэгтэй хийх тэмцлээ үргэлжлүүлж туйлд нь хүргээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2021.01.27 нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Нутгийн дүү, нэг тойргоос төрийн түшээгээр сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ сайд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшиж байна. Амжилт хүсье. Манай залуу боловсрол эзэмшсэн, улсын хариуцлагатай ажил хариуцаж байсан. Хамгийн гол нь улс төрч хүнд байх ёстой ашиг сонирхлын эрэмбийг тогтоох тал дээр тун гайгүй гэж үзсэн. Товч 2 зүйл хэлье.

1. Нийгмийн хүлээлттэй шударга ёс тогтоох У.Хүрэлсүх сайдын ажлыг та зогсоож болохгүй. Мохож болохгүй. Түрүүн та хэлж байна лээ. Хуулиасаа дээгүүр тусгай үгсэн хуйвалдсан бүлэг бий болсон гэж. Сонгуулийн үеэр өдөрт та бид 2 10 шахуу уулзалт хийгээд явж байхад улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн схемийг иргэд ярьж байсан. тэгтэл энэ луйврын схем алга болоогүй. Бүрэн хэмжээнд цэгцэлж чадаагүй байгаа. Бид маш сайхан зүйлсийг ярьж байгаа. Тухайлбал, цагаан захтнууд, албан тушаалтнуудын авлига, улсын хөрөнгө хулгайлдаг асуудлыг цэгцлэхийн тулд хэрэглээнд нь хяналт тавья. олсон орлогоо тайлбарлаж чадахгүй бол тухайн хүний хөрөнгийг улсад тушаадаг хуультай болоё гэж ярьж байсан. Энэ асуудлаа туйлд нь хүргээрэй. 

2. Улс төрийн тэмцлийн олон хэлбэрүүд бий. Шинэ цагийн удирдагч болох Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар шал өөр хандлага гаргаж байгаа. Би харж байгаа. Өчигдөр гэхэд өлсгөлөн зарласан С.Ганбаатар гишүүн дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар очсон байна. Түүний өмнөх өдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр санал оруулж даргын чиглэл өгсөн дагуу бид очиж уулзсан. С.Ганбаатар гишүүн маш хүнд нөхцөлд байгаа. Эрүүл мэнд амь нас нь цаг минутаар хэмжигдэж байгаа учраас нэг гэр барьж өгөөч ээ. Би их тодорхой санал тавьж байна.”

Түүний асуултанд сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.



Их сурвалж: https://vip76.mn/content/73713

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн