Авсан зээлээ төсвийн алдагдлыг нөхөх, үргүй зүйлд зарцуулаад дуусгахгүй байхад анхаарах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Цар тахлын энэ хүнд үед зээл тусламж авах нь зүйтэй. Гэхдээ авсан зээлээ төсвийн алдагдлыг нөхөх, үргүй зүйлд зарцуулаад дуусгахгүй байхад анхаарах ёстой. 

Сонгуулийн үеэр Сүхбаатар аймагт архи, цаг тараасантай холбоотойгоор тэнд эрдэнэт хүний амь нас үрэгдсэн асуудлыг би санаагаараа яриагүй. Хэвлэл мэдээллээр цацагдаж, хууль хяналт, тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай би хэвлэл мэдээлэлд тайлбар өгсөн. Хууль хяналтын байгууллагаар асуудал эцэслэсний дараа ярихаас биш манай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч хэлэлцэхгүй юм. 



Их сурвалж: https://vip76.mn/content/71420